Wednesday, May 6, 2015

АЛДАРТ ХАЙРЫН ГУДАМЖ БУЮУ “АНКАРА”-ИЙН ГУДАМЖ

Нийслэл хот байгуулсаны 375 жилийн ойн хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, СУИС хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн гудамжны баяр 10 сарын 11-ий 12.00 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд иргэдээ халуун унд, хөнгөн зуушаар дайлж, СУИС-ийн оюутнууд иргэдийн дунд олон тэмцээн зохион байгуулсан юм. Дартс, сагсан бөмбөг, дээс зэргээр тоглож наадсан, олон сайхан үзүүлбэр үзэж сэтгэлийн таашаал хүртсэн иргэд түр ч болов бухимдлаа умартаж, сэтгэл хангалуун байлаа. Энэ баярын үйл ажиллагааг сонирхон үзэж байгаа Чингэлтэй дүүргийн иргэн Даваатай ярилцъя.
-          Сайн байна уу. Та өмнө нь энэ баярын үйл ажиллагааг үзэж байсан уу?
-          Үгүй ээ. Ах нь энд ажилтай явж байгаад санамсаргүй тааралдлаа. Сонирхоод үзээд яваад байсан чинь нэг мэдсэн зөндөө удаан зогсчихож. СУИС-ийн оюутнууд их авьяаслаг юм аа. Ийм сайхан баяр хийж ард иргэд бидэндээ нээлттэй тоглолт үзүүлж байгаа нь их сайхан байна.
Анкара гудамжны баярт СУИС-ийн салбар сургууль бүрийн оюутнууд өөрсдийн онцлогийг харуулсан олон үзүүлбэр, бүтээлээрээ нийслэлчүүддээ бэлэг барьлаа.
Энэ өдөр нийслэлчүүддээ зориулан үзүүлбэр бэлдсэн Театрын Урлагийн Сургуулийн оюутан Хулантай ярилцлаа.
-          Танай сургуулиас өнөөдөр ямар ямар үзүүлбэр үзүүлсэн бэ. Чи алинд нь оролцсон бэ?
-          Манай Театр Урлагийн Сургуулиас нийслэл хотын түүхэн замналыг харуулсан нэгдсэн жүжгээс гадна анги бүр тус бүрдээ жүжигчилсэн болон бүжгийн гээд олон сонирхолтой үзүүлбэр үзүүллээ. Би жүжигчний 2а ангид сурдаг. Манай анги өнөөдөр бүжгэн жүжиг бэлдэж үзүүлсэн. Би гол дүрийн шулмын дүрд тоглосон.
Баярын нээлт ХУС-ийн оюутнуудын дуугаар эхэлж, ТУС-ийн “Нийслэл хот” сэдэвт болон анги бүрийн сонирхолтой жүжгүүд, БУС-ийн “Амьтны хотхон” үзүүлбэр, цэнгээнт бүжиг, монгол бүжиг гэх мэт олон содон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн байсан юм. Мөн ДДУС-ийн оюутнууд уран зураг, уран барималын үзэсгэлэнгээ дэлгэн тавьж гудамжийг тэр чигт нь чимж байлаа.

СУИС-РТМУС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Г.Дөлгөөн

Wednesday, April 29, 2015

АНГЛИ ХЭЛЭЭР ЖҮЖИГ ТОГЛОВ

/Мэдээ/


Соёл Урлагийн Их Сургуулийн “Гадаад хэлний төв”-өөс жил бүр зохион байгуулдаг “У.Шекспирийн жүжгийг төрөлх хэлээр нь” тэмцээн СУИС-ийн “Оюутан театр”-т энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 14 цагт болж өнгөрлөө.
Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг Театрын урлагийн Сургуулийн, дэд байрыг Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнууд эзэлсэн байна.
Харин “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг РТМУС-ийн “Медиа Анимейш”-ний хоёрдугаар дамжааны оюутан Б.Мөнхдорж, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг ТУС-ийн “Жүжиглэх урлаг”-ийн 2Б ангийн оюутан Л.Мөнхжаргал хүртлээ.
Ноднин У.Шекспирийн “Макбет” жүжгээр оюутнууд авьяас чадвараа сорьсон бол энэ онд “Эндүүрлийн паян” буюу “Comedy of errors” жүжгээр өрсөлдсөн байна. Тус тэмцээнд СУИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн оюутнууд тухайн жилд сонгосон жүжгийг бүлэг тус бүрээр нь хуваарилан авч оролцдог. Тэмцээний гол онцлог нь Шекспирийн жүжгийг төрөлх хэлээр нь буюу англиар тоглодог. Энэ нь оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болдог юм.
 
СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийн оюутан Г.Дөлгөөн 

"Ооё" funny

Wednesday, April 1, 2015

Соёл урлагийн их сургуулийн сүлд дуу

 “УРЛАГИЙН ИХ ӨРГӨӨ”
Шүлэг: МУСГЗ, доктор, профессор Д.Цэдэв
Хөгжим: МУСТА Т.Сэр-Од
Аавын хүүгийн авьяасын ундрага
Ээжийн охины эрдмийн ундрага
Өнөд батжих багш шавийн холбоо
Өрнө дорнын соёлын бат хэлхээ
СУИС СУИС Соёл урлагийн их сургууль минь
Гал голомт нь эгнэгт оршиг ээ
Галын дөл нь өөдөө бадраг ээ
Сэтгэлд хийморийн гэрэл нэмэх
Ухааралд ухааны гэрэл нэмэх
Итгэл итгэлцлийн цэнэг хайлана аа
Судлагаанд эрдмийн цэнэг хайлана аа
СУИС СУИС Соёл урлагийн их сургууль минь
Гал голомт нь эгнэгт оршиг ээ
Галын дөл нь өөдөө бадраг ээ
Соёл соёлоос хүргэхийн заяа
Урлагийн тэнгэрт шүтэх өргөө
Их оюуны чөлөөт сэтгэлгээ
Сургууль сургуулиа сэтгэл завсаргүй
СУИС СУИС Соёл урлагийн их сургууль минь
Гал голомт нь эгнэгт оршиг ээ

Галын дөл нь өөдөө бадраг ээ