Wednesday, April 29, 2015

АНГЛИ ХЭЛЭЭР ЖҮЖИГ ТОГЛОВ

/Мэдээ/


Соёл Урлагийн Их Сургуулийн “Гадаад хэлний төв”-өөс жил бүр зохион байгуулдаг “У.Шекспирийн жүжгийг төрөлх хэлээр нь” тэмцээн СУИС-ийн “Оюутан театр”-т энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 14 цагт болж өнгөрлөө.
Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг Театрын урлагийн Сургуулийн, дэд байрыг Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнууд эзэлсэн байна.
Харин “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг РТМУС-ийн “Медиа Анимейш”-ний хоёрдугаар дамжааны оюутан Б.Мөнхдорж, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг ТУС-ийн “Жүжиглэх урлаг”-ийн 2Б ангийн оюутан Л.Мөнхжаргал хүртлээ.
Ноднин У.Шекспирийн “Макбет” жүжгээр оюутнууд авьяас чадвараа сорьсон бол энэ онд “Эндүүрлийн паян” буюу “Comedy of errors” жүжгээр өрсөлдсөн байна. Тус тэмцээнд СУИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн оюутнууд тухайн жилд сонгосон жүжгийг бүлэг тус бүрээр нь хуваарилан авч оролцдог. Тэмцээний гол онцлог нь Шекспирийн жүжгийг төрөлх хэлээр нь буюу англиар тоглодог. Энэ нь оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болдог юм.
 
СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийн оюутан Г.Дөлгөөн 

No comments:

Post a Comment