Нийслэл хот байгуулсаны 375 жилийн ойн хүрээнд
“Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу,
Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, СУИС хамтран жилд
хоёр удаа зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн гудамжны
баяр 10 сарын 11-ий 12.00 цагаас 17.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй
нэгж, байгууллагууд иргэдээ халуун унд, хөнгөн зуушаар дайлж, СУИС-ийн оюутнууд иргэдийн
дунд олон тэмцээн зохион байгуулсан юм. Дартс, сагсан бөмбөг, дээс зэргээр тоглож наадсан, олон сайхан үзүүлбэр үзэж сэтгэлийн
таашаал хүртсэн иргэд түр ч болов бухимдлаа умартаж, сэтгэл
хангалуун байлаа. Энэ баярын үйл ажиллагааг
сонирхон үзэж байгаа Чингэлтэй дүүргийн иргэн Даваатай ярилцъя.
-
Сайн байна уу. Та өмнө нь энэ баярын үйл ажиллагааг үзэж
байсан уу?
-
Үгүй ээ. Ах нь энд ажилтай
явж байгаад санамсаргүй тааралдлаа. Сонирхоод үзээд яваад байсан чинь нэг
мэдсэн зөндөө удаан зогсчихож. СУИС-ийн оюутнууд их авьяаслаг юм аа. Ийм сайхан
баяр хийж ард иргэд бидэндээ нээлттэй тоглолт үзүүлж байгаа нь их сайхан байна.
Анкара гудамжны баярт СУИС-ийн салбар сургууль бүрийн оюутнууд өөрсдийн онцлогийг харуулсан олон үзүүлбэр, бүтээлээрээ нийслэлчүүддээ бэлэг барьлаа.
Энэ өдөр
нийслэлчүүддээ зориулан үзүүлбэр бэлдсэн Театрын Урлагийн Сургуулийн оюутан
Хулантай ярилцлаа.
-
Танай сургуулиас өнөөдөр ямар ямар үзүүлбэр үзүүлсэн бэ.
Чи алинд нь оролцсон бэ?
-
Манай Театр Урлагийн
Сургуулиас нийслэл хотын түүхэн замналыг харуулсан нэгдсэн жүжгээс гадна анги
бүр тус бүрдээ жүжигчилсэн болон бүжгийн гээд олон сонирхолтой үзүүлбэр
үзүүллээ. Би жүжигчний 2а ангид сурдаг. Манай анги өнөөдөр бүжгэн жүжиг бэлдэж
үзүүлсэн. Би гол дүрийн шулмын дүрд тоглосон.
Баярын нээлт ХУС-ийн оюутнуудын дуугаар
эхэлж, ТУС-ийн “Нийслэл хот” сэдэвт болон анги бүрийн сонирхолтой жүжгүүд,
БУС-ийн “Амьтны хотхон” үзүүлбэр, цэнгээнт бүжиг, монгол бүжиг гэх мэт олон
содон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн байсан юм. Мөн ДДУС-ийн оюутнууд уран
зураг, уран барималын үзэсгэлэнгээ дэлгэн тавьж гудамжийг тэр чигт нь чимж байлаа.
СУИС-РТМУС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Г.Дөлгөөн
No comments:
Post a Comment