/нийтлэл/
Манай улсын хувьд гадаргуугын усанд уул нуруудын цас,
мөсний хайлалтаас үүссэн урсгал, тогтмол ус, горхи, гол, мөрөн, нуур цөөрөм,
тэдгээрээс эх авч урсах усыг авч үздэг. Монгол оронд 500 шоо келометр нуурын
ус, түүнээс 90км давстай, гол мөрний урсац 34,6 км, мөстөлт 62,9 км буюу нийт
599 км гадаргуугын усны нөөц байдаг.
Монгол улсын хэмжээнд 2002 онд явуулсан гадаргуугын усны
тооллогын нэгдсэн дүнгээс үзэхэд улсын хэмжээнд нийт 5565 гол, байсан бөгөөд
үүнээс: 683 нь ширгэсэн. 9600 булаг, шанднаас 1484 нь ширгэсэн, 4196 нуур,
тойром, үүнээс 760 нь ширгэсэн байна гэсэн дүн гарч байсан бол 2007 онд
явуулсан гадаргуугийн усны бүртгэлийн дүнгээр нийт 5128 гол, горхи үүнээс 852
нь ширгэсэн, 9306 булаг шанд, үүнээс 2277 ширгэсэн,3747 нуур тойром, үүнээс
1181 нь ширгэсэн, 429 рашаан, үүнээс 60 нь ширгэсэн гэсэн дүн гарсан байна.
Усан мандал гэдэг нь агаар мандал дэлхийн царцдас хоёрын
хооронд орших усан бүрхүүл бөгөөд усны нийт нөөц нь 1,5 тэрбум км3 гэж үздэг.
Өнөөгийн байдлаар унданд хэрэглэж болох цэнгэг усны нөөц усан мандлын нийт
нөөцийн дөнгөж 0,3% буюу 4 сая км3 байдаг гэж тооцдог.
Эндээс үзэхэд дэлхийн хэмжээнд давстай усны нөөцөөр асар
их боловч цэнгэг усны нөөц нь өчүүхэн бага бөгөөд хуурай газар дээрх усны
эзэлхүүний 3%-тай тэнцүү байна. Мөн гадна “амьд ус” буюу биологийн ус гэж
байдаг. Энэ нь амьд организм болон ургамалд агуулагдаж байгаа ус бөгөөд
биосферийн бодисуудын нийт жин 1400 тэрбум тонн гэвэл амьд усны жин 1120 тэрбум
тонн буюу 1120 км3 юм.
Хүний ямарч үйл ажиллагаа парниковын эффиктийг эрчимжүүлэн
уур амьсгалын өөрчлөлт бий болгодог. Энэ нь хүн усны эргэлтэд нөлөөлж байна
гэсэн үг юм. Далай тэнгисийн усны түвшингийн ихсэлт нь эрэг орчмын газруудыг
уснаас хамгаалаад зогсохгүй мөн усны бохирдолт үүсгэж давстай усны нөөцийн
өсөлтөд хүргэж байна. Туйлын мөс хайлсны улмаас дэлхийн далайн түвшин
ойролцоогоор 20м-ээр дээшлэн урьдчилан таамаглаж болохооргүй экологийн сүйрэлд
ч хүргэж болох юм.
Далай гэдэг нь Дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох
ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор Дэлхийн гадаргуугийн
71% буюу 361 сая км.кв талбай эзэлнэ. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс
илүү гүнтэй, усны давсжилт нь 30 - 38 ппт-д хэлбэлзэх ба дунджаар 35 ппт байна.
Далай нь Дэлхийн гадаргуугийн 3/4-ийг бүрхэх тул биомандалд их хэмжээгээр нөлөөлнө.
Дэлхийд усны төлөө дайн байлдаан болсоор ирсэн. Хүн амын
өсөлт, цаг агаарын дулаарал, цөлжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ
байдал улам хүрээгээ тэлээд байгаа. Нэг үгээр хэлбэл, цэвэр усны нөөц дэлхий
нийтийн анхаарлын төв дэх сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна.
Гэтэл Монголчууд дэлхийд хамгийн хямд үнээр ус хэрэглэдэг
байна. Усны суурь хураамж байхгүй зөвхөн үйлчилгээний хөлс гэж асар бага
хэмжээний мөнгө авдаг байна. Тухайлбал, Улаанбаатарын орон сууцны хэрэглэгчид
нэг литр усыг 32 мөнгөөр худалдан авдаг. Монголчуудын хэрэглээнд зоосон мөнгөөр
хэмжигдэх бараа уснаас өөр байхгүй. Хамгийн үнэтэй зүйлээ ийнхүү үнэлж чадахгүй
суугаа нь ямар учир шалтгаантай вэ. Орон сууцны айл өрх нэг литр усыг 32
мөнгөөр тооцож үйлчилгээний хөлс төлдөг юм бол тэд нэг тонн буюу 1000 литр усыг
320-хон төгрөгөөр худалдан авч байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг саяхан Десалын
шагналтныг зарлалаа. Энэхүү шагналыг хөгжиж буй орнуудын ундны усыг цэвэршүүлэх
дэвшилтэт, хэрэгжүүлж болохуйц арга боловсруулагчдад олгодог. Үндсэн санаа нь
давстай усыг ундны ус болгох бөгөөд үнийн хувьд боломжийн, байгаль орчинд
ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байхыг шаарддаг.
Шагналыг хүртэж, 125,000 ам. долларын эзэд болсон
Массачусетсийн технологийн институт, JISL компаниудын хамтарсан судалгааны баг
нарны хавтанг ашиглах арга боловсруулжээ. Тэдний бүтээл нарны эрчим хавтангаас
эрчим хүч үүсгэн зай хураагуурт дамжуулж тэр нь уснаас давсыг электродиализийн
аргаар салгах төхөөрөмжийг ажиллуулах юм. Давснаас бүрэн салгахын тулд багийнхан усны зарим хэсгийг хэт ягаан туяагаар
шарах гэнэ.
Ганц асуудал байдаг нь энэ төрлийн технологи асар өндөр
өртөгтэй хэвээр байгаа явдал юм. Гэхдээ техник технологи хөгжиж байгаа энэ үед
удахгүй хэрэглээнд нэвтрэх болов уу гэж найдаж л байна даа.
No comments:
Post a Comment